Улс төр

ЭРДЭНЭТ ХОТОД НИСЭХИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ

Орхон аймгийн “Маргад” дээд сургууль онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдгээс гадна цэрэгжүүлсэн сургалттай лицей сургуультай. Тэгвэл нисэхийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхлэхээр болжээ. Үүнтэй уялдуулан нисэх онгоцны механик, анхан шатны нисгэгч бэлтгэх зорилгоор дадлагын бааз сууриа бэхжүүлж, дадлагын зориулалтаар ашиглах АН-2 онгоцыг байрлууллаа.
"Монгол улсын инженер техникийн зөвлөл"-ийн инженерүүд болон МИАТ компанийн инженер, техникийн ажилтанууд ирж онгоцыг угсарч, асаах үйл авдал өчигдөр боллоо.
    Эрдэнэт хотод 20 гаруй жилийн дараа нисэх онгоцны мотор дуугарч буй энэхүү ёслолын ажилланаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож үг хэлэв.
    АН-2 гэх нэг хөдөлгүүртэй Биплан төрлийн онгоцыг анх ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1946 онд зохион бүтээжээ.
Манай улсад 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэгт өргөн ашигласанаар ард иргэд "царцаа ногоон онгоц" хэмээн нэрлэж хэвшсэн.
       АН-2 онгоц анх зохион бүтээгдэхдээ цэргийн тагнуулын хөнгөн бөмбөгдөгч /тэр дундаа артиллерийн галыг чиглүүлэх/, цэргийн тээврийн буюу хорлон сүйтгэх-десантын жижиг бүлгийг дайсны ар талд хаях, шархтан зөөвөрлөх зориулалттайгаар боловсруулагдаж анх 1941 онд ЗХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисст төсөл нь танилцуулагдсан боловч 300 км/ц-аас бага хурдтай тул зенитийн гал болон сөнөөгч онгоцны дайралтанд хялбархан өртөх бай гэсэн шалтгаанаар хассан байдаг.1947 онд зохион бүтээгдсэнээс хойш үйлдвэрлэгдсэн тоогоороо рекорд амжилт тогтоогдсон юм.
      Монгол улсын үе үеийн нисгэгч, инженерүүд  энэхүү онгоцонд дадлага хийж, ажиллаж байжээ. Тухайлбал МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р. Батнасан, Хөдөлмөрийн баатар “БОИНГ-727” онгоцны анхны багш нисэгч Н.Төмөртогоо, МУ-ын Гавъяат нисгэгч С.Жанар, “МИАТ” ТӨХК-ифйн гүйцэтгэх захирал нисгэгч Т.Тамир нар  АН-2 онгоцноос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Эрдэнэт хотод нисэхийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх практик туршлагын сургалтын хэрэглэгдэхүүн болох АН-2 онгоц ийнхүү байраа эзэллээ.


СЭТГЭГДЭЛ (03)

DAVID BOJE September 24, 2017 at 3:15pm

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Cupiditate distinctio temporibus deleniti officiis recusandae eius explicabo, harum totam voluptate.

Reply
DAVID BOJE September 24, 2017 at 3:15pm

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Cupiditate distinctio temporibus deleniti officiis recusandae eius explicabo.

Reply
DAVID BOJE September 24, 2017 at 3:15pm

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Cupiditate distinctio temporibus deleniti officiis recusandae eius explicabo, harum totam voluptate.

Reply

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ